Ministry of Foreign Affairs of Mongolia

08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/19/2026 20:29

СУМДАД БАЙРЛАХ ШТС-УУДЫН ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгууллаа.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 76 вагон буюу 4560 тонн АИ92 шатахуун ирж, үүнээс Улаанбаатар хотын 218 ШТС-д 1950 тонн, орон нутгийн 56 ШТС-д 600 тонныг хүргүүлжээ.

Шуурхай штабын зүгээс шатахууны түгээлтийг эрчимжүүлэх хүрээнд ШТС-уудад 24 цагийн турш хяналт тавиж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүдийн зүгээс өгсөн үүрэг чиглэлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид сумдын ШТС-уудыг АИ92 шатахуунаар хангахад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгснийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн үеэр онцоллоо.

И92 шатахууны импортын мэдээллийг танилцуулавал 2026 оны тавдугаар сарын дунд үеэс эхлээд импортын хэмжээ буурч, 06-р сард 57655 тонн, 07-р сард 47088 тонн болсон бол 08-р сарын 19-ны өдрийн байдлаар 29639 тонн АИ92 шатахууныг Монгол улс импортлон аваад байна. Энэхүү тоон мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулавал 06-р сард АИ92 шатахууны импорт 2025 оны түвшингээс 11 мянган тонноор, 07-р сард 30 мянган тонноор тус тус буурсан үзүүлэлттэй байна. 2026 оны 8-р сард Монгол улс ОХУ-аас нийт 50000 тонн АИ92, 15000 тонн АИ95 шатахуун худалдан авах гэрээ байгуулсныг АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр АИ92 шатахууныг 25000 тонноор нэмэгдүүлээд байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2026 at 02:29 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]