09/17/2025 | Press release | Distributed by Public on 09/17/2025 03:30
2025 оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг амжилттай зохион байгууллаа
Улсын бүртгэлийн хэлтэс шалгалтын зохион байгуулалтын ажилд хамтран оролцлоо
2025 оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт нь Төрийн албаны тухай хууль-ийн дагуу төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр улс орон даяар, нийслэл болон 21 аймагт нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд нийт 4043 иргэн бүртгүүлснээс Өмнөговь аймагт 110 иргэн шалгалтаа амжилттай өгсөн байна.
Өмнөговь аймагт зохион байгуулагдсан шалгалтын үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн хэлтэс бусад холбогдох байгууллагуудтай хамтран, зохион байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
✅ Шалгалтын үйл явц нь нээлттэй, ил тод, журмын дагуу зохион байгуулагдсан бөгөөд иргэдийн төрийн албанд ажиллах хүсэл, идэвх оролцоо нэмэгдэж байгааг харууллаа.