Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 20:45

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 186 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа. Захирагч хурандаа С.Ариунболд ангийн үүрэг зорилго, түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга мэдээлэл хийв. Дэслэгч генерал С.Ганбямба ангийн бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, алба хаагчдын санал, хүсэлтийг сонсон нээлттэй ярилцаж, албан тушаалын эрх мэдлийн хүрээнд ангийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох зарим албан тушаалтанд үүрэг, чиглэл өгсөн юм. Түүнчлэн 40 айлын орон сууцыг ашиглалтад оруулах, одоо ашиглагдаж байгаа албан тушаалын орон сууцны засвар, зарим объектын дээврийг засварлах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг, үе шаттай хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 02:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]