09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 21:14
Байгаль Зэрлэг Амьтдын хамгаалах нийгэмлэг /WCS/ -н Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Г.Сайнбаяр, Х.Баяржаргал нар 09 сарын 08-ний өдрүүдэд Даланзадгад хотноо хүрэлцэн ирж, идэвхтэн байгаль хамгаалагчдад зориулж "СМАРТ (Тодорхой орон зайд хяналт шалгалт хийх, тайлагнах) аргачлалаар эргүүл, хяналт шалгалт хийх, хамгаалалттай газар, орон нутгийн ажиллах хүчний нөөц бололцоог нэмэгдүүлэх, СМАРТ 7.5.10 програм хангамж, СМАРТ Мобайл аппликейшн ашиглан байгаль орчны мониторинг болон зөрчлийн мэдээллийг цуглуулах арга, технологт сургах" зорилгоор сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Номгон, Баяндалай, Хүрмэн сумдын 6 нөхөрлөлийн 27 идэвхтэн байгаль хамгаалагч хамрагдаж, 9 хүн идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх гардан авлаа. Сургалтанд Хамгаалалтын захиргааны Ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл "Байгаль хамгаалагч гэж хэн бэ?", "Байгаль орчны хяналт шалгалт" сэдвүүдээр мэдээлэл хийлээ.