Ministry of Foreign Affairs of Mongolia

02/28/2026 | Press release | Distributed by Public on 02/28/2026 14:31

72 TEACHERS AND 218 STUDENTS ARE COMPETING TO TEST THEIR KNOWLEDGE AND SKILLS IN THE “CENTRAL REGIONAL MATHEMATICS OLYMPIAD”

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нарын санаачилга, дэмжлэгтэйгээр Боловсролын сайдын "Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах журам"-ын дагуу Төв аймгийн Зуунмод хотноо "Төвийн бүсийн Математикийн олимпиад"-ын хоёрын давааг /II шат/ зохион байгуулж байна. Олимпиадын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын зөвлөх Г.Тэмүүжин, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БШУГ-ын дарга Мөнхтуул нар оролцож, багш, сурагчдад мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ. Энэ үеэр Зуунмод сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн авьяаслаг багш, сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. "Төвийн бүсийн Математикийн олимпиад"-д Төв, Архангай, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн бага, дунд ангийн 72 багш, 218 сурагч таван ангилалд оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байна. Энэхүү олимпиадыг Төв аймаг анх удаа зохион байгуулж байгаа ба тэргүүлсэн багш, сурагчид улсын олимпиадад оролцох нэмэлт эрхээ олж авах юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 28, 2026 at 20:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]