Ministry of Foreign Affairs of Mongolia

09/08/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 03:35

АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Songdo Convensia (Сонгдо Конвенжиа) төвд 2026 оны 09 дүгээр сарын 03,04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "2026 Incheon International Environmental Technology Confex" олон улсын байгаль орчны технологийн чуулга уулзалтад Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Булгансайхан оролцлоо.

Тус чуулга уулзалтын хүрээнд байгаль орчин, уур амьсгалын технологи, нүүрстөрөгчийн саармагжилт, улс орнуудын технологийн хэрэгцээ, олон улсын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр, технологийн уялдаа холбоо зэрэг чиглэлээр хэлэлцүүлэг, үзэсгэлэн болон уулзалтууд зохион байгуулагдлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 08, 2026 at 09:35 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]