Ministry of Foreign Affairs of Mongolia

07/27/2025 | Press release | Distributed by Public on 07/28/2025 05:34

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2025.07.28

Шалгаруулалтын нэр: "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний шинжилгээ"-ний зөвлөх үйлчилгээ

Нийт төсөвт өртөг: 8,000,000₮

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний шинжилгээ"-ний зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулалтад доор дурдсан шалгуур үзүүлэлтийн дагуу байгууллага болон хувь хүн материалаа ирүүлэхийг урьж байна.

Мэргэшсэн зөвлөх дараах ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Үүнд:

  • Судалгааны судлагдсан байдал, хамрах хүрээ, арга зүй, аргачлал, судалгааны төлөвлөгөө боловсруулах;
  • Судалгааны өгөгдөл тоон мэдээлэлд хяналт тавьж ажиллах;
  • Судалгааны өгөгдөлд боловсруулалт ба шинжилгээ хийх арга зүйгээр хангах;
  • Шинжилгээний үр дүнг боловсруулж тайлан нэгтгэлд арга зүйн зөвлөгөө өгөх.

Тавигдах шаардлага:

  • Математик загварчлал, статистик, эконометрик, хэрэглээний математикийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

  • Эдийн засаг, менежмент, нийгмийн ухааны мэдлэгтэй байх;

  • Өгөгдлийн болон динамик системийн шинжилгээ, төсөл хөтөлбөрт оролцож байсан ажлын туршлагатай байх;

  • Ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх;

  • Бусад судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай байх;

  • "Python", "RStudio", "Knime", "Wolfram"-ийн хувилбар программ гэх мэт кодчиллын программуудыг өндөр түвшинд хэрэглэх чадвартай байх;

  • Гэрээт ажлыг захиалагчийн хүсэлтийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх;

  • Хэрэв захиалагч гэрээт ажилтай холбоотой нэмэлт хүсэлт, шаардлага тавьсан тохиолдолд хүсэлт, шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэх.

Ажил гүйцэтгэх хугацаа: 3 сар

Бүрдүүлэх материал:

- Сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлт;

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

- Товч намтар;

- Боловсролын зэргийн хуулбар;

- Үнийн санал ирүүлэх.

Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 07 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн 13:00 цаг хүртэл.

Материал хүлээж авах цахим хаяг: [email protected]

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нарны зам, 55-р байр, 2 давхар, 3 тоот, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт.

Утас: 976-77111331, 976-85585769

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 27, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 28, 2025 at 11:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]