Ministry of Foreign Affairs of Mongolia

08/03/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 22:02

Улиастай сумын агаарын чанарын 2026 оны 07 дугаар сарын тойм мэдээ

2026 оны 07 дугаар сарын Улиастай сумын агаар дахь агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, PM2.5 болон РМ10 тоосонцрын агууламжийг тодорхойллоо.

Хүхэрлэг хий/SO2/-н хоногийн дундаж агууламж нь 12мкг/м3 байна. Хамгийн их агууламж нь 7 сарын 29-нд 15.3мкг/м3, хамгийн бага агууламж 7 сарын 23-нд 8.1мкг/м3 хүрч ажиглагдсан байна.

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 7мкг/м3 байна. Хамгийн их агууламж нь 7 сарын 29-нд 8.8мкг/м3, хамгийн бага агууламж 7 сарын 11-нд 5.4мкг/м3 хүрч ажиглагдсан байна

PM2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж нь 9 мкг/м3 байна. Хамгийн их агууламж 7 сарын 23-нд 15.4мкг/м3, хамгийн бага агууламж 7 сарын 31-нд 4.0 мкг/м3 хүрч ажиглагдсан байна.

PM10 тоосонцрын хоногийн дундаж агууламж нь 22 мкг/м3 байна. Хамгийн их агууламж 7 сарын 27-нд 44мкг/м3, хамгийн бага агууламж 7 сарын 10-нд 7.4 мкг/м3 хүрч ажиглагдсан байна.

Агаарын чанарын MNS4585:2025 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Агаарын чанарын индексээр үнэлэхэд: " Цэвэр " ангилалд байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 03, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 03, 2026 at 04:02 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]