Ministry of Foreign Affairs of Mongolia

09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 22:02

АНХ УДАА АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ ОЛДЛОО

Судалгааг Монголын талаас 2025 онд доктор Л.Эрдэнэболд, 2026 оноос Академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны баг ажиллаж "Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн"-ийг илрүүлсэн байна.

Судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт орших томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийв. Томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай байсан бөгөөд, барилгын хананд олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэл илэрсэн байна. Энэ нь Монголын бурхны шашны судалгаанд онцгой чухал дурсгал болсныг мэдээллээ.

Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрчээ. 2025 онд Япон улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр уг сүм нь XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарах он цаг гарсан нь Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй давхцаж буй аж.

2026 оны судалгааны онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг илэрч олдсон юм. Тус үйсэн судруудын хэсгийг Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчид анхны сэргээлтийг хийж, эхний хэсгийн уншилтаар шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйл бичсэн нь мэдэгдэж байна. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билэг сургаалын хэсэг олдсон нь анхдагч юм. Тус билэг сургаал нь Лу.Алтан товч"-д тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид тогтоосон бөгөөд, цаашид нарийвчлан судалж, сэргээн засварлалт, хамгаалалтыг хийн онц цагийг тогтоох ажлуудыг эхлүүлээд байгаа аж.

Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судруудаас үзэхэд Олон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илэрхийлж байгаагаараа онцлогтой.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2026 at 04:02 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]