02/26/2026 | Press release | Distributed by Public on 02/25/2026 23:05
Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай халдварт өвчнүүдийн нэг юм. Хэрэв хүн улаанбурханы эсрэг дархлаагүй (вакцин хийлгээгүй, эсвэл өмнө нь өвдөж байгаагүй) бол: Улаанбурханаар өвчилсөн хүнтэй ойрхон зөрөөд өнгөрөхөд ч халдвар авах боломжтой. Өвчтөнөөс ялгарсан вирус нь агаарт 2 цаг хүртэл хадгалагдаж, тухайн орчинд орсон дархлаагүй хүнийг халдварлуулна. Нэг өвчтөн 12-18 дархлаагүй хүнд халдвар тараах чадвартай. Өөрөөр хэлбэл: Нэг өрөөнд хамт байгаагүй, гараа бариагүй, ярилцаагүй байсан чдархлаагүй бол улаанбурханы халдвар авах эрсдэл маш өндөр. Иймээс: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин. Хүн амын ихэнх нь (≥95%) дархлаатай байж байж халдварын тархалт зогсоно. Дархлаагүй нярай, жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй хүмүүс