President of Mongolia

07/20/2025 | Press release | Distributed by Public on 07/20/2025 00:27

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

2025/07/20 2:17:20

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

Монгол Улсын Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд Германы ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол болон Герман Улсыг олон жилийн ойр дотно, итгэлцэл бүхий харилцаа холбож ирсэн билээ. Энэхүү харилцаа хэр их өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий болохыг би өнгөрсөн жил биечлэн мэдэрсэн. Манай хоёр орны соёл, боловсрол, хөгжил, мөн түүнчлэн батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа надад гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Өнгөрсөн жил Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр улс стратегийн түншлэл байгуулснаар харилцаагаа шинэ шатанд гарган, ирээдүйд амжилттай хамтран ажиллах үндэс суурийг тавьсан. Манай хоёр улс өргөн хүрээ бүхий түншлэлээ цаашид улам их агуулгаар баяжуулж, шинэ сэдвүүдээр өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, аз жаргалтай, амар амгалан, ирээдүйг хүсэн ерөөе.

President of Mongolia published this content on July 20, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 20, 2025 at 06:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io