09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/26/2026 01:56
"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээний хүрээнд С.Оюунчимэг багштай 4В ангийн сурагчид Соёлын төвийн Номын сантай танилцлаа.
Тус танилцах үйл ажиллагааны үеэр сурагчдад номын сангийн орчин, номын фонд, уншлагын үйлчилгээний талаар мэдээлэл өгч, ном сонгон унших, номын сангийн үйлчилгээг зөв зохистой ашиглах талаар ойлголт өглөө.
Мөн сурагчдын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, танин мэдэхүйн мэдлэгийг дэмжих зорилгоор "Номын сайн нөхөр" хүүхдийн номын үзэсгэлэн, "Баянголын алтан намар" гар зургийн үзэсгэлэн, "Алтан хонх" танин мэдэхүйн тэмцээнтэй танилцуулж, оролцууллаа.
Энэхүү ажил нь сурагчдын ном унших идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, номын сангийн үйлчилгээг сурталчлах, унших соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдлээ.