06/17/2025 | Press release | Distributed by Public on 06/17/2025 22:09
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэгийг томилж, сайд Б.Батцэцэг тангаргаа өргөн, үүрэгт ажилдаа орлоо.
Б.Батцэцэг нь 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2021-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажилласан юм.
Тэрбээр Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албаны өндөр хариуцлага, нэр хүндтэй салбарт хамтран зүтгэж буй салбарын нийт ажилтнууд, Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийлж, Гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хадгалан, улс орныхоо хөгжил дэвшлийн таатай нөхцөлийг бий болгохын төлөө байгаагаа хэллээ.