09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 22:11
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД
Улирлын томуугийн вакцинжуулалтад хамрагдсан хүүхдүүдэд вакцины дараах урвал илэрч болзошгүй тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн дараах зүйлсийг анхаарна уу.
*✅Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэгт бага зэрэг өвдөх, улайх, хавдах, мөн бие сульдах, халуурах зэрэг хөнгөн шинж илэрч болно.
*✅Эдгээр урвал нь ихэвчлэн хөнгөн, богино хугацаанд үргэлжилдэг.
* ✅Хүүхдийг сайн амрааж, шингэн зүйл хангалттай уулгах хэрэгтэй.
* ✅Тарьсан хэсгийг үрэх, массаж хийх, маажихгүй байхыг анхаарна уу.
✅Вакцин хийсэн наалтыг авахгүй, ус хүргэхгүй, хүүхдийг дааруулахгүй байх.
Хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа.