09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 20:58
БУГАТ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРААХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛТЭЙ АЖИЛЛАНА:
1. ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үндсэн зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино.
3. Энэ хүрээнд дараах гол тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлдэг:
4. Хүртээмжийг нэмэгдүүлэх:
5. Цэцэрлэгийн хүчин чадлыг өргөжүүлэх, салбар бүлэг болон хувилбарт сургалтын хэлбэрүүдийг нэвтрүүлэх замаар зорилтот бүлгийн болон алслагдсан бүс нутгийн хүүхдүүдийг хамруулах.
6. Чанартай сургалтын орчин бүрдүүлэх:
7. Хүүхдийн аюулгүй, ээлтэй байдлыг хангах, олон улсын стандартад нийцсэн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах.
8. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих:
9. Хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээнд тулгуурласан хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувь хүний онцлогт тохирсон хөгжлийг чиглүүлэх.
10. Багшийн чадавхыг сайжруулах:
11. Багш нарыг орчин үеийн заах арга зүй, хүүхэд сэтгэл зүй, суралцахуйн онцлогт сургах.
12. Эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог хангах:
13. Гэр болон цэцэрлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эцэг эхийн боловсролыг дээшлүүлэх.
14. Эрүүл мэнд, хоол тэжээл:
15. Хүүхдийн эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжилтөд хяналт тавих, илчлэг сайтай зөв хооллолтоор хангах.
16. Дэлгэрэнгүй бодлого, хөтөлбөр, гарын авлагын мэдээллийг Боловсролын Яамны цахим хуудас болон Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн албан ёсны хуудаснаас үзэж танилцах боломжтой.