Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 04:08

ХОТУУД НОГООН САНХҮҮЖИЛТЭЭР ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ТАТАЖ БАЙНА.

Дэлхийн хөрөнгийн зах зээлд ногоон болон тогтвортой санхүүжилт эрчимтэй тэлж байна. "Climate Bonds Initiative"-ийн мэдээллээр 2026 оны тавдугаар сарын байдлаар Олон Улсын шалгуурт нийцсэн ногоон, нийгмийн болон тогтвортой хөгжлийн бондын хуримтлагдсан хэмжээ 7 их наяд ам.долларыг давжээ.

️ Хот, орон нутгийн оролцоо ч нэмэгдэж, "OECD"-ийн судалгаагаар орон нутгийн түвшний тогтвортой бондын гаргалт 2018 оны 13.3 тэрбум ам.доллараас 2023 онд 65.7 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Олон Улсын хөрөнгө оруулагчид төслийн ногоон үр нөлөөнөөс гадна санхүүгийн бүтэц, эрсдэлийн хуваарилалт, засаглал, тайлагнал болон хэрэгжих бэлэн байдлыг голлон үнэлж байна. Иймээс төслийг хөрөнгө оруулалт татахуйц бүтэцтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй бэлтгэх шаардлага улам нэмэгдэж байна.

Монгол Улсад ч энэ чиглэл бодитоор тэлж, "IFC"-ийн мэдээллээр 2021 оноос хойш ногоон болон нийгмийн бондоор 338 сая ам.долларын хөрөнгө босгожээ. Улаанбаатар хот мөн Багануурын батарей хуримтлуурын төслийн санхүүжилтэд муниципал бонд ашигласан нь хотын түвшинд Олон Улсын хөрөнгө татсан бодит жишээ болсон.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн төсөл, сангуудыг Олон Улсын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

Climate Bonds Initiative (CBI) - Ногоон санхүүжилтийн зах зээлийн судалгаа, стандартын олон улсын байгууллага.

OECD - Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бодлогын олон улсын байгууллага.

IFC - Дэлхийн банкны группийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын байгууллага.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 01, 2026 at 10:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]