Ministry of Foreign Affairs of Mongolia

07/08/2025 | Press release | Distributed by Public on 07/07/2025 22:22

“HIGH GEGEE ZANABAZAR: HISTORY, HERITAGE, CULTURE-390” INTERNATIONAL SCIENTIFIC CONFERENCE OPENED

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 12 дугаар сард Монголын төр нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон билээ. Энэхүү ажлын хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн "Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв, соёл-390" Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 7 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус хурлыг нээж Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Түүхийн ухааны доктор Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Нарангарав нар үг хэллээ. Хуралд "Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв, соёл" чиглэлээр судалгаа хийдэг ОХУ, АНУ, Польш, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс , БНХАУ, Унгар, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд мөн цахимаар хэд хэдэн орны эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд гээд нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Хөтөлбөрийн холбоос: https://online.fliphtml5.com/ekwiq/iryk/

Program link: https://online.fliphtml5.com/ekwiq/rlpd/

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 08, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 08, 2025 at 04:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io