Ministry of Foreign Affairs of Mongolia

03/02/2026 | Press release | Distributed by Public on 03/02/2026 02:23

“МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН САЙД АГДАНБУУГИЙН АМАР - 140 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, доктор, профессор Ч.Лодойравсал, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Академич Ц.Цэрэндорж, Монголын Үндэсний музейн Захирал Д.Отгонсүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Л.Нямгэрэл, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн музейн захирал Т.Бэхтөр, эрдэмтэн судлаачид, болон албаны бусад төлөөлөл, А.Амар сайдын үр удам, төрөл төрөгсөд, үзэгч олон нийт оролцлоо. Үзэсгэлэнг нээж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Ганболд, Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Отгонсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, доктор, профессор Ч.Лодойравсал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Л.Нямгэрэл нар үг хэлж баяр хүргэлээ. Энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Ерөнхий сайд Агданбуугийн Амарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл болон ЗГХА Архивын Ерөнхий газарт хадгалагдаж буй 50 орчим баримт бичиг, түүхэн гэрэл зураг, дүрс бичлэг, ТЕГ-ын Тусгай архив, Булган аймгийн музейн сан хөмрөг, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалагдаж буй ном бүтээлийн дээжээс дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн 2026 оны 03 сарын 01-15-ныг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана.

Мэдээлэл оруулсан:

Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Лхагвадаш

Холбоо барих утас: 88779304

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Лхагвадаш

Хаяг утасны дугаар: Булган аймаг, Булган сум, 5-р баг ЗДТГазрын Г корпус, 70343500, 88779304

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on March 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 02, 2026 at 08:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]