07/11/2026 | Press release | Distributed by Public on 07/10/2026 21:04
"ШИЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА" номинацийг Г.Баттөмөр даргатай аймгийн "Монгол туургатан театр"-ын хамт олон тэргүүлсэн бол А.Пүрэвдулам даргатай аймгийн "Нийтийн номын сан"-ийн хамт олон дэд байрт шалгарсан байна.
"ШИЛДЭГ БАГ" номинацийн Тэргүүн байрт П.Мөнхтулга даргатай Баруун Зуунмод 6 дугаар баг, "Дэд" байрт Б.Туул даргатай Номт 1 дүгээр баг тус тус шалгарчээ.
"ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ГЭР БҮЛ" номинацийг Нацагдорж 5 дугаар багийн иргэн Б.Гансүхийн гэр бүл тэргүүлсэн бол "Дэд" байрт Ланс 2 дугаар багийн иргэн П.Ширчингийн гэр бүл шалгарсан байна.
4. "ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ" номинацийн Тэргүүн байрт Нацагдорж багийн иргэн А.Ганхуяг шалгарч, "Өргөмжлөл" мөнгөн шагналаар тус тус шагнагджээ.
Үндэсний хувцас, өв соёлоо сурталчлан таниулсан эрхэм та бүхэнд баяр хүргэж, амжилт ерөөе. Сайхан наадаарай.