09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 23:57
Манай цэцэрлэг нь "Алтан намар" аяллыг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ар гүнтэд зохион байгууллаа. Аялалд Ахлах бэлтгэл бүлгийн 100 хүүхэд, 22 багш ажилтан оролцсон. "Алтан намар" аялалыг 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. 1. Таван хошуу малыг үзэж сонирхон харж танилцсан. 2. Чацарганы талбайд ирж чацаргана жимс түүж, баярлан тоглолоо. мөн хадсан өвсөөр бухал хийлээ. 3. Төмсний талбайд төмс түүж шуудайлан, хөдөлмөрийн үйл хийлээ. 4. Хээрийн хоол амттай ажиллагаагаар Будаатай хуурга, Боов, цай, лууван жимсний нухаш идлээ. Чөлөөт цагаараа хүүхдүүд ой мод болон горхины ус, цэцгэн талбайд тоглон баяслаа