01/26/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 19:42
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид эрхлэх асуудлын хүрээний 28 агентлаг болон ОНӨААТҮГ-ын удирдлагууд, 19 сумын Засаг дарга, сум дундын ойн ангийн дарга нартай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ удаагийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа.
Архангай аймгийн ИТХ-аас 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, аймгийн төвийн тохижилт, үйлчилгээг сайжруулах үүднээс Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Иймд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, ялангуяа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд онцгой анхаарч ажиллахыг гэрээндээ тусгасан байна.