Ministry of Foreign Affairs of Mongolia

08/28/2026 | Press release | Distributed by Public on 08/28/2026 02:23

ГЕГ: Монгол Улс 2022 оноос хойш 1838 ширхэг цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ

Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн буурч, 2026 оны эхний 8 сард 365 ширхэг цахилгаан автомашин импортлогджээ.

Тодруулбал, 2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв. 2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна.

2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ.

2026 оны эхнээс 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 365 ширхэг, 7.5 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогджээ.

2022 оны эхнээс 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар импортлогдсон нийт 1838 ширхэг цахилгаан автомашины

✅76.3 хувь нь БНХАУ-аас,

✅10.2 хувь нь Япон улсаас,

✅5.1 хувь нь АНУ-аас,

✅8.4 хувь нь бусад улс орноос импортлогдсон байна.

Энэ нь цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг БНХАУ дангаар бүрдүүлж байгааг харуулж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 28, 2026 at 08:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]