12/08/2025 | Press release | Distributed by Public on 12/07/2025 20:34
"Miss + Mister Deaf Universe 2025" тэмцээний Дэд тэргүүн миссээр тодорлоо Сонсголын бэрхшээлтэй залуусын дунд зохион байгуулагддаг 12 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ховд аймгийн харьяат Батсүхийн Сэргэлэн "Мисс" төрөлд Дэд байрт шалгарлаа.
✨Мөн "Шилдэг үндэсний хувцастай мисс" төрөлд - Монголын өв соёлыг илтгэсэн тансаг дээл, уламжлалт өнгө аяс, гоёмсог хийцээрээ дэлхийн шүүгчдийг алмайруулж, тус номинацид хамгийн өндөр үнэлгээг авч тэргүүлэв ✨Олон сорилт, үзүүлбэрийн нийлбэр үнэлгээгээр "Дэлхийн ТОП-3"-т багтан амжилт үзүүлж, Монгол Улсын нэрийг өндөрт гаргалаа. Ийнхүү хоёр ч шагнал хүртсэн Монгол Улсын Мисс Б.Сэргэлэн болон түүний гэр бүл, дэмжигч нарт халуун баяр хүргэе! ❤️ 2025 оны Мисс тэмцээн 1-р байр - Лиза, Өмнөд Африк 2-р байр - Б.Сэргэлэн, Монгол ❤️ 3-р байр - Нино, Гүрж