Ministry of Foreign Affairs of Mongolia

11/04/2025 | Press release | Distributed by Public on 11/05/2025 02:28

“СОЁЛ ТҮГЭЭЕ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН БҮТЭЭЛЧ АЯН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар "СОЁЛ ТҮГЭЭЕ" уриан дор 2025 оны 10 дугаар сарын 03-наас 11 дүгээр сарын 03-ны хооронд хоёр төрлийн бүтээлч аяныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Аяны зорилго нь байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд соёлын орчныг сайжруулах, олон нийтэд үлгэр жишээ орчин бүрдүүлэх, мөн хаягжилтыг кирилл болон үндэсний бичгийн стандартад нийцүүлэх замаар соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм. Үүнд:

"Соёлын орон зай - Бидний орчин" бүтээлч аян: Байгууллагууд өөрийн орчин, ажлын байранд соёлын өнгө төрхийг бий болгож, ажилтнууд болон иргэдийн сэтгэл зүйн таатай орчныг дэмжих олон бүтээлч санаачилгыг хэрэгжүүлэв. Аяны шилдэг байгууллагаар Дархан-Уул аймгийн Музей шалгарсан бөгөөд тус байгууллага нь соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, үзэгчдэд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор соёлын боловсролын хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан байна.

"Албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягжилтыг кирилл болон үндэсний бичгийн стандартад нийцүүлэх" аян: Хаягжилтын стандартыг сайжруулах, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой энэхүү аяны хүрээнд байгууллагууд өөрийн хаяг, самбар, тэмдэглэлийг /MNS 5283:2022/ стандартын дагуу шинэчилж, үндэсний бичгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлуудыг хийсэн. Аяны шилдэг байгууллагаар Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс шалгарсан бөгөөд тус хэлтэс байгууллагын хаягжилтыг бүрэн шинэчилж, хоёр бичгийн хэрэглээг хослуулсан загварыг нэвтрүүлснээр бусад байгууллагуудад үлгэр жишээ боллоо.

Дээрх хоёр аяны хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн ажлын тайлан, бүтээлүүдийг үнэлэн, ажлын хэсэг шилдэг 3 материалыг нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Соёл, урлагийн газарт хүргүүлсэн юм.

Улсын хэмжээнд шилдэг 3 байгууллагыг тодруулах бөгөөд шагналын сан нийт 10,000,000 /арван сая/ төгрөг юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 05, 2025 at 08:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]