10/05/2026 | Press release | Distributed by Public on 10/04/2026 19:21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мод тарих арга хэмжээг зохион байгуулав.
Байгаль орчноо хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилт, цөлжилтөөс сэргийлэх болон нийслэлийн ногоон орчныг нэмэгдүүлэх зорилгоор ССАЖЗЯ-ны хамт олон 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт орших "Түргэний цэцэрлэгт хүрээлэн"-д хайлаас, гацуур модны суулгац суулгалаа.
Энэхүү арга хэмжээний үеэр албан хаагчид "Нэг хүн нэг мод таривал гэр бүл бүр жижигхэн ойтой болно. Хүн бүр мод таривал хотол дэлхий ногоорон сэргэж амилна" хэмээх уриалгыг дэвшүүлж, тарьсан суулгацуудаа тогтмол эргэж тойрон, арчилж хамгаалж байхаа албан хаагчид онцлон тэмдэглэлээ.
Нийслэл хотын ногоон байгууламж, эко орчин дахин нэгээр нэмэгдлээ.