10/03/2025 | Press release | Distributed by Public on 10/03/2025 05:43
УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарлах тухай
Баян-Өлгий аймгийн Засаг даргаас аймгийн төвд байгаа ашиглалтын шаардлага хангахгүй байгаа хуучин орон сууцуудыг буулган шинээр барих ажлын төсөл сонгон шалгаруулалтад оролцохыг барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий компаниуд та бүхнийг урьж байна.
Төсөл ирүүлэх хэлбэр:
Өгөгдсөн ажлын болон зургийн даалгаврын дагуу төсөл боловсруулж цаасан хэлбэрээр эх хувь, хуулбар хувь тус бүрийг конвертэнд битүүмжлэн тамга дарж баталгаажуулан ирүүлнэ.
Мөн төслийн танилцуулгыг PDF файлаар А4 хэвлэж бэлтгэж хавсаргасан байх.
Төсөл боловсруулахад баримтлах журам:
Төсөл боловсруулахад Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 сарын 08-ны 126 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг үндэслэнэ. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн нормын дагуу барилгын хоорондын зайг баримтлан төлөвлөнө.
Төсөл ирүүлэх хугацаа:
2025 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 22-ны хүртэл /ажлын 14 хоног/ ажлын цагийн хуваарийн дагуу ирүүлнэ.
Төслийг нээх эцсийн хугацаа:
Ирүүлсэн төслийн саналыг 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 14:00 цагаас дарааллын дагуу нээнэ.
Төсөл ирүүлэх хаяг:
Баян-Өлгий аймгийн Засаг даргад гэж хаяглан аймгийн Засаг даргын нарийн бичигт он, сар, өдөр, цаг минутаар бүртгүүлэн хүлээлгэн өгнө.
Төсөлтэй холбоотой бусад мэдээлэл болох Зураг төсөл боловсруулах даалгавар болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг:
Аймгийн ЗДТГазрын БОНХОБТХэлтсийн Барилга, хот байгуулалтын салбарын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн бөгөөд Ерөнхий архитекторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч: А.Жибек /Утас: 94590001/-ээс авна уу.
Аймгийн төсөл сонгон шалгаруулах үнэлгээний хороо