Ministry of Foreign Affairs of Mongolia

10/13/2025 | Press release | Distributed by Public on 10/12/2025 22:12

The team from 'Sod-Erdem' School won the parliamentary debate competition organized among civil servants.

Мөрөн сумын Засаг даргын санаачилгаар 2-дахь жилдээ төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагдсан парламентын мэтгэлцээний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. "Логик ба нотолгоо" парламентын мэтгэлцээний тэмцээнд Мөрөн сумын 4-р цэцэрлэг, Титэм, Сод-Эрдэм, Эрдмийн далай, Авьяас, Нутгийн аваргууд сургуулиуд, Нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Политехник коллеж, Аймгийн Орон нутгийн өмчийн газруудын 18 баг оролцлоо. Ерөнхий шүүгчээр Манлайллын боловсролын үндэсний төвийн менежер Т.Төмөрхүү шүүгч М.Пүрэвсүх нар ажиллалаа. Тэмцээний шагналт байруудад:

1-р байр - Сод-Эрдэм сургуулийн баг - Багш О.Баярдалай, Б.Долгор

2-р байр - Титэм сургуулийн баг - Багш Т.Дэлгэрхаан, Н.Чинзаяа/нийгмийн ажилтан/

3-р байр - Эрдмийн далай сургуулийн баг - Багш М.Намуунцэцэг, Д.Пунцагбалжир /сургалтын менежер/

Тусгайр байр - Авьяас сургуулийн баг - Багш Д.Отгонзул, С.Пүрэвсувд нар шалгарлаа. Энэ үеэр"Сайн боловсролын үр" төрийн бус байгууллагын тэргүүн Я.Дүүрэнбилэг "Шилдэг илтгэгч"-ийн номинацийн шагналыг "Титэм" сургуулийн нийгмийн ухааны багш О.Өлзийхишигт гардууллаа.

ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР Мөрөн сумын Засаг Даргын Тамгын Газар

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: "Сайн боловсролын үр" ТББ "Оюуны сан" цогц сургалтын төв Манлайллын Боловсролын үндэсний төв Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургууль тус тус ажиллалаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 13, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 13, 2025 at 04:12 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]