09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 21:18
"MNS 6814:2019 СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА" СТАНДАРТ
Шинэчлэн батлагдсан стандартаар сурагчийн дүрэмт хувцасны загварыг бүхэлд нь сольж байна гэж ойлгож болохгүй. Үндсэн техникийн шаардлага, чанар, аюулгүй байдалд тавих суурь шаардлагын үзэл баримтлал хэвээр хадгалагдаж, дүрэмт хувцасны иж бүрдэлд захтай футболк буюу поло цамцыг сонголттой нэр төрөл болгон нэмсэн.
✏️Поло цамцыг нэмсэн нь өмнөх дүрэмт хувцсыг шууд хүчингүй болгож, эцэг эхчүүдийг заавал дахин шинэ хувцас худалдан авахад хүргэх өөрчлөлт биш. Харин сурагчдад дулааны улирал болон сургалтын орчинд илүү хөдөлгөөнтэй, биед эвтэйхэн хувцас сонгох боломжийг нэмэгдүүлж буй зохицуулалт юм.
Та "MNS 6814:2019 Сурагчийн дүрэмт хувцас. Техникийн шаардлага" стандартыг доорх QR кодыг уншуулан үнэ төлбөргүй татаж авна уу.