08/13/2025 | Press release | Distributed by Public on 08/12/2025 21:04
Улсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд тус хэлтсээс Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зөөврийн 4G төхөөрөмж ашиглан бүртгэлийн үйлчилгээг 35 иргэнд үзүүлж, Улсын бүртгэлийн үйл ажиллагааны онцлог, бүртгэлийн үйлчилгээний талаар 120 гаруй иргэнд мэдээ мэдээллийг хүргэлээ.