President of Mongolia

02/18/2026 | Press release | Distributed by Public on 02/17/2026 21:28

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.

Төрийн ордонд төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, батлан хамгаалах, соёл, урлагийн салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.

Төрийн золголтод морилон ирсэн ахмадууд:

  1. Аазайн Цэрэв - Алдарт эх I, II одонт
  2. Луушваагийн Адъяа - Эдийн засагч
  3. Шаравын Гунгаадорж - Төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар
  4. Аюурын Дулмаа - Биологич, академич, Хөдөлмөрийн баатар
  5. Жамбалын Хайдав - Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Улсын арслан
  6. Нямсүрэнгийн Алиасүрэн - Хошууч генерал
  7. Цэрэндоржийн Дашдорж - Ардын багш, Гавьяат багш
  8. Дамдинсамбуугийн Должин - Бага ангийн багш
  9. Шаравын Дэлгэржаргал - Гавьяат жүжигчин
President of Mongolia published this content on February 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 18, 2026 at 03:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]