Ministry of Foreign Affairs of Mongolia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/26/2026 04:47

Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам

9 дүгээр сургуулийн захирлын ..................оны

........сарын.......-ны өдрийн .....тоот тушаалын

хавсралт.

ӨЛГИЙ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 9 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь сургуулийн албан хаагчийн жилийн зорилт, арга хэмжээний биелэлт, ажлын үр дүн, мэргэжлийн хөгжил, ур чадвар, ёс зүй, хамтын ажиллагааг бодит нотолгоонд үндэслэн үнэлж, ажлын чанар, үр дүнг сайжруулахад оршино.

1.2. Үнэлгээ нь бодитой, шударга, ил тод, нотолгоонд суурилсан, ялгаварлан гадуурхахгүй, хөгжлийг дэмжих зарчимд тулгуурлана.

1.3. Журмыг тухайн байгууллагад хөдөлмөр эрхэлж буй албан хаагчид албан тушаалын онцлогт нь тохируулан хэрэглэнэ.

1.4. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын албан хаагчдад улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журмыг баримтална.

Хоёр. Үнэлгээний зорилго

2.1. Байгууллагын зорилго, албан тушаалын зорилттой ажилтны ажлыг уялдуулах;

2.2. Ажлын үр дүнг тооцох.

2.3. Сургалтын чанар, суралцагчийн ахиц, ажил үйлчилгээний чанарыг сайжруулах;

2.4. Мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох;

2.5. Сайн гүйцэтгэлийг урамшуулах

Гурав. Үнэлгээний хугацаа, үе шат

Үе шат Хугацаа Гол ажил

Төлөвлөлт Жилийн эхэнд Зорилт, шалгуур, хүрэх түвшинг батлах

Хяналт Хагас жил Явцын хяналт, зөвлөмж, шаардлагатай бол төлөвлөгөөний тодотгол

Жилийн эцэс Жилийн эцэст Тайлан, нотолгоо, үнэлгээ

Дараагийн үе Үнэлгээний дараа Сайжруулах/хөгжүүлэх төлөвлөгөө

Дөрөв. Үнэлгээний шалгуур

№ Шалгуур Жин/онооны жишиг

1 Багш гүйцэтгэлийн үнэлгээгээр бичгийн шалгалт , багшийн үнэлгээний шалгуур 2,3

2 Үндсэн ажил, зорилт, арга хэмжээний биелэлт 50

3 Ажлын чанар, үр дүн, бүтээмж 15

4 Мэргэжлийн хөгжил, мэдлэг ур чадвар 10

5 Хамтын ажиллагаа, харилцаа, ёс зүй 10

6 Бүтээлч ажил 5

7 Сахилга бат 10

Нийт 100

Тав. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур

5.1. Бичгийн шалгалт

5.2. Багш гүйцэтгэлийн үнэлгээгээр бичгийн шалгалт , багшийн үнэлгээний шалгуур 2,3

Зургаа. Үнэлгээний түвшин/Багшаас бусад албан хаагч/

Оноо Дотоод үнэлгээний түвшин Цаашдын арга хэмжээ

90-100 Маш сайн Урамшуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх

80-89 Сайн Хэвийн үргэлжлүүлэх, хөгжлийн зорилт тогтоох

70-79 Хангалттай Сайжруулах чиглэл, дэмжлэг үзүүлэх

0-69 Сайжруулах шаардлагатай Хөгжлийн/сайжруулах төлөвлөгөө, дахин хяналт

Багш нарын хувьд: Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр үнэлэгдэнэ.

Долоо. АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Шалгуур Дээд оноо Авсан оноо Нотолгоо/тайлбар

Үндсэн ажил, зорилтын биелэлт 50

Ажлын чанар, үр дүн, бүтээмж 15

Мэргэжлийн хөгжил, мэдлэг ур чадвар 10

Хамтын ажиллагаа, харилцаа, ёс зүй 10

Цахим технологи, инноваци, санаачилга 5

Сахилга, тайлагнал, баримтжуулалт 10

НИЙТ 100

Үнэлгээ: __________________

Албан хаагчтай танилцуулсан: ____________ Үнэлгээний багийн дарга: ____________

Найм. НОТЛОХ БАРИМТЫН БҮРТГЭЛ

№ Нотлох баримтын нэр Огноо Хамаарах шалгуур Хавсаргасан эсэх Тайлбар

1

2

3

4

5

6

7

8

Ес. ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНТЭЙ ТАНИЛЦСАН ХУУДАС

Үзүүлэлт Мэдээлэл

Албан хаагчийн нэр

Албан тушаал

Үнэлгээний хугацаа

Нийт оноо

Үнэлгээний түвшин

Тайлбар/санал

Би үнэлгээний дүнтэй танилцсан. Нэмэлт тайлбар: ______________________________

Албан хаагчийн гарын үсэг: __________ Огноо: __________

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 10:47 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]