09/27/2026 | Press release | Distributed by Public on 09/27/2026 02:07
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан аялал жуулчлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт мэргэжилтэн, ажилтан, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын хамт олон, хамтран ажиллагч түншүүддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Энэ жилийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism)-ын "Digital Agenda and Artificial Intelligence to Redesign Tourism" буюу "Дижитал хөтөлбөр ба хиймэл оюун ухаанаар аялал жуулчлалыг шинэчлэн төлөвлөх нь" уриан дор тэмдэглэж байна.
Дэлхийн аялал жуулчлалын салбар хиймэл оюун ухаан, их өгөгдөл, дижитал технологи, ухаалаг аяллын шийдэл зэрэг инновацад тулгуурлан шинэ үеийн аяллын туршлага, үйлчилгээ, бизнесийн загварыг бий болгож байна. UN Tourism ч хиймэл оюун ухааныг аялал жуулчлалын салбарын ирээдүйг тодорхойлох чухал хүчин зүйл хэмээн онцолж, технологийн үр өгөөжийг хүртээмжтэй, тогтвортой, хүн төвтэй хөгжүүлэхийг чухалчилж байна.
Аялал жуулчлал нь улс орнуудын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ ард түмэн, улс үндэстний соёл, уламжлал, үнэт зүйлсийг харилцан таниулах чухал салбар билээ.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжил, өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт салбарын хамт олондоо талархал илэрхийлье.