Ministry of Foreign Affairs of Mongolia

03/03/2026 | Press release | Distributed by Public on 03/03/2026 16:27

“LOVE YOURSELF” COURSE ORGANIZED

Аймгийн ЗДТГ, "Хөөрхөн зүрх" ТББ-тай хамтран "Харилцан хүндэтгэе" сарын аяны хүрээнд охид, бүсгүйддээ зориулан өөрийгөө хайрлах, өөртөө цаг гаргах, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг танин мэдэх, таслан зогсоох мэдлэгийг олгох зорилгоор "Өөрийгөө хайрлахуй" сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг "Хөөрхөн зүрх" ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн удирдан чиглүүлж, нийгмийн салбарын байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын төлөөлөл хамрагдаж байна. Сургалтаар амьдралын тэнцвэртэй байдал, өөрийгөө хайрлах аргууд, сэтгэл хөдлөл мэдрэмжээ танин мэдэж, анзаарах, таагүй бодлыг даван туулж тайвшрах аргууд, хүчирхийллийн төрөл, хүчирхийллийн тойрог, гэр бүл, дотно хамтрагчийн зүгээс үзүүлж буй хүчирхийллийн хор нөлөө, эрүүл тэнцвэртэй дотно харилцаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга, зөвлөмж, хуулийн хамгаалалтын тухай мэдлэг, мэдээлэл олж авах юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on March 03, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 03, 2026 at 22:46 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]