08/26/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 05:18
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч С.Жапаров Элчин сайд Д.Тэгшжаргалыг Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Элчин сайд Д.Тэгшжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотно мэндчилгээг Ерөнхийлөгч С.Жапаровт уламжлан, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ утга, агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч С.Жапаров Элчин сайд Д.Тэгшжаргалыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр талын харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэн, киргизийн төр засгийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллах болно гээд амжилт хүсэв.