Ministry of Foreign Affairs of Mongolia

08/06/2025 | Press release | Distributed by Public on 08/06/2025 21:01

Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцохыг урьж байна!

Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцохыг урьж байна!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах "Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" 2025 оны 8-р сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Чуулга уулзалтын хүрээнд "Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа" зохион байгуулагдах бөгөөд бизнес эрхлэгч та бүхнийг үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

  • Үзэсгэлэнгийн зорилго: Олон улсын болон үндэсний эмэгтэй бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэхэд оршино.
  • Үзэсгэлэнд оролцогчдод:

    -Бүтээгдэхүүнээ олон улсад сурталчлах боломж;

    -Салбарын бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох;

    -Хамтран ажиллах түнш олох;

    -Экспортын сувгуудыг тэлэх боломж бүрдэнэ.

    Огноо: 2025 оны 8-р сарын 25-26

    Хаана: Сүхбаатарын талбай

    Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/wVAdCHLYP9mQj8hq8

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 06, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 07, 2025 at 03:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]