10/06/2026 | Press release | Distributed by Public on 10/05/2026 21:11
АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд сумын Засаг дарга Х.Одгэрэл, сумын ИТХ-ын дарга Е.Өмирбек болон багийн Засаг дарга нар оролцож, ахмад буурлуудад баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
Мөн ахмад настнууддаа хүндэтгэлийн гарын бэлэг гардуулан, тэдний олон жилийн хөдөлмөр зүтгэл, сум орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, талархал илэрхийллээ.
Тус арга хэмжээнд 80 гаруй ахмад настан оролцож, Олон улсын ахмадын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэв.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1990 онд жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын ахмадын өдөр" болгон тэмдэглэх шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай