01/26/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 17:30
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн гэмтлийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран орон нутагтаа анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай хийжээ. Хагалгааны багийн бүрэлдэхүүнд: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Гар сарвууны мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, Мөнгөн гөлтгөнө ХХК-ны үений мэс заслын эмч Э.Дөлгөөн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцсон байна. Аймагтаа анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай хийсэн эмч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе. Эх сурвалж: Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг