07/20/2026 | Press release | Distributed by Public on 07/20/2026 00:30
Агрохимийн хяналт шинжилгээ
2026 оны байдлаар
Хүснэгт 2. Урвалын орчин
Агрохимийн шинжилгээний дүнгээс харахад хөрсний уусмал дах урвалын орчин 6.91-8.95 байна. Үүнээс харахад Цаг уурын ажиглалтын талбай, нэгдсэн эмнэлгийн баруун тал саармаг, цэвэрлэх байгууламж, авто засварын газар, нефть бааз, цэргийн ангийн баруун тал, мах комбинатын зүүн тал, гал командын зүүн тал цэгүүд сул шүлтлэг, Улиастай зочид буудал, эрчим хүч, уурын зуух, авто угаалга, гандан хийд, баруун бүсийн худалдааны төвийн цэгүүд дунд зэргийн шүлтлэг, Богдын гол багийн гэр хороолол, шинэ хороо цэгүүд хүчтэй шүлтлэг хөрстэй байна.
Хүснэгт 3. Ялзмагийн агууламж
Улиастай сумын 16 цэгт шинжилгээний дүнгээр хөрсний ялзмагийн түвшнөөр үнэлэхэд (OML 2020) цаг уурын ажиглалтын талбай, нэгдсэн эмнэлгийн баруун тал, цэвэрлэх байгууламж, авто засварын газар, нефть бааз, цэргийн ангийн баруун тал, гал командын зүүн тал, Улиастай зочид буудал, эрчим хүч, уурын зуух, авто угаалга, гандан хийд, баруун бүсийн худалдааны төв, Богдын гол багийн гэр хороолол, шинэ хорооны цэгүүд 93.8% буюу маш бага, мах комбинатын зүүн талын цэг 6.2% буюу дунд зэргийн ялзмагийн агууламжтай байна.
Хүснэгт 4. Нитратын агууламж
Хөдөлгөөнт шим тэжээлийн бодисуудын агууламжийн хувьд нитратын агууламж 7.93-54.39мг/кг байна.
Баруун бүсийн худалдааны төв, шинэ хорооны цэгүүд хангалтгүй, цаг уурын ажиглалтын талбай, цэвэрлэх байгууламж, авто засварын газар, нефть бааз, цэргийн ангийн баруун тал, гал командын зүүн тал, Улиастай зочид буудал, эрчим хүч, уурын зуух, авто угаалга, гандан хийд, Богдын гол багийн гэр хороолол, мах комбинатын зүүн талын цэгүүд хамгийн тохиромжтой, нэгдсэн эмнэлгийн баруун тал өндөр агууламжтай байна.
Хүснэгт 5. Сульфатын агууламж
Хөрсний фосфорыг түвшнөөр үнэлэхэд эрчим хүчний цэгт 6.2% буюу маш бага агууламжтай, цаг уурын ажиглалтын талбайн цэгт 6.2% буюу хангалттай, гал командын зүүн тал, авто угаалга, гандан хийд, Богдын гол багийн гэр хороолол, мах комбинатын зүүн талын цэгт 31.3% буюу их агууламжтай, нэгдсэн эмнэлгийн баруун тал, цэвэрлэх байгууламж, авто засварын газар, нефть бааз, цэргийн ангийн баруун тал, Улиастай зочид буудал, баруун бүсийн худалдааны төв, шинэ хорооны цэгт 56.3% буюу маш их агууламжтай.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ