Ministry of Foreign Affairs of Mongolia

08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/13/2026 23:21

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Нийслэлд төр, хувийн түншлэлийн хүрээнд "Нүүрс-Пиролизын үйлдвэр" төсөл, "Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр" төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох хэлэлцээ хийхэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 228 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам"-ын 5 дугаар заалтын дагуу хамтран ажиллах хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг санал ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 228 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах журам"-д заасны дагуу түншлэлийн төслийн хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ:  

1.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, холбогдох журам болон төслийн онцлогт нийцүүлэн түншлэлийн гэрээний төслийг монгол, шаардлагатай тохиолдолд англи хэл дээр боловсруулах;

2.Түншлэлийн гэрээтэй холбогдох дагалдах гэрээ, баримт бичгийн төслийг боловсруулах, төслийн онцлогоос хамааран зураг төсөл, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэлт, ашиглалт, засвар үйлчилгээ, эрчим хүч нийлүүлэлт, төрийн дэмжлэг, шууд гэрээ болон бусад шаардлагатай гэрээ, баримт бичгийг боловсруулах;

3.Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 404 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах журам"-ын 1 дүгээр хавсралтад заасан "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний стандарт загвар"-ын дагуу түншлэлийн гэрээний нөхцөлийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн боловсруулахад хууль зүйн дэмжлэг үзүүлэх;

4.Түншлэлийн гэрээний гол нөхцөл, эрсдэлийн хуваарилалт, талуудын эрх, үүрэг, хариуцлага, төлбөрийн механизм, гэрээ дуусгавар болох нөхцөл, маргаан шийдвэрлэх зохицуулалтын талаар санал, зөвлөмж боловсруулах;

5.Хувийн хэвшлийн түншлэгчээс гэрээний төсөлтэй холбоотой ирүүлсэн санал, тайлбар, нэмэлт, өөрчлөлтийн саналыг хянаж хууль зүйн дүгнэлт гаргах;

6.Захиалагчийн хүсэлтээр түншлэгчтэй хийх хэлэлцээрт оролцож, хэлэлцээрийн байр суурь, тэмдэглэл, тохиролцсон нөхцөлийн хууль зүйн боловсруулалтад дэмжлэг үзүүлэх;

7.Хэлэлцээрийн үр дүнд тохиролцсон нөхцөлийг тусган түншлэлийн гэрээ болон холбогдох баримт бичгийн эцэслэсэн хувилбарыг бэлтгэх.

Сонирхсон этгээд саналаа холбогдох мэдээллийн (ажлын туршлага, хүний нөөцийн талаарх танилцуулга, үнийн санал) хамт 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг хүртэл "Улаанбаатар түншлэл төв" ХХК-д доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж 2, Соёлын төв өргөө Б корпус, 302 тоот. Утас: 7011-0071, Цахим хаяг: [email protected]

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 14, 2026 at 05:21 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]