10/13/2025 | Press release | Distributed by Public on 10/13/2025 03:44
Стандарт гэж юу вэ?
Стандарт гэдэг нь аливаа үйл ажиллагаа эсвэл бараа, бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт, шаардлагыг зохих журмын дагуу хамаарал бүхий ашиг сонирхолтой талууд зөвшилцөн боловсруулж эрх бүхий байгууллагаар хянаж батлуулсан хэм хэмжээг илэрхийлсэн бичиг баримт юм. Өөрөөр илэрхийлбэл аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны хангавал зохих наад захын хэм хэмжээг тогтоох нь стандарт юм. Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй болон шинэчлэн өөрчилсөн бүх стандартуудын мэдээллийг www.estandard.gov.mn сайтаас бүрэн эхээр нь үнэ төлбөргүй үзэж танилцах боломжтой.