Ministry of Foreign Affairs of Mongolia

10/30/2025 | Press release | Archived content

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, 'ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ' БИД НЭГДСЭН ТА НЭГДЭЭРЭЙ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Авлигатай тэмцэх газартай хамтран "Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх цахим сургалт"-ыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 09:00-10:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад нийт 39 нийтийн албан тушаалтан хамрагдаж, Монгол Улсын "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль", "Авлигын эсрэг хууль"-ийн агуулга, хэрэгжилтийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авч, ажлын байран дахь ёс зүй, хариуцлагын мэдлэгээ дээшлүүлэв. Уг сургалтын зорилго нь төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, шударга, ил тод байдлыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар "Авлигын эсрэг нэгдэе" уриан дор 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэд, олон нийтэд чиглэсэн "Үгүй гэж хэлээд өөрчилье" сэдэлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн авлигын эсрэг хандлагыг өөрчлөх, шударга ёсны үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 30, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 03, 2025 at 01:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]