02/03/2026 | Press release | Distributed by Public on 02/02/2026 22:31
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын бодлогын хэлтсийн дарга нар, агентлаг байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид ажиллаж, тус сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн хүрэлцээ хангамж болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон юм. Тодруулбал тус сумын иргэдийн зүгээс төрийн албан хаагчийн ёс зүй, газрын асуудал, мал аж ахуй, газар тариалан, эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, эмчилгээ үйлчилгээ, тоног төхөөрөмж, боловсролын асуудал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, дэмжлэгийн тухай, авто зам, хог хаягдал, хөрөнгө оруулалтын ажлууд, одоо үүсээд байгаа удирдлага хоорондын үйл ойлголцолтой холбоотой асуудлаар саналаа хэлж, асуулт асууж, хариултаа авлаа. Мөн зарим байгууллагаас шууд шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.