Ministry of Foreign Affairs of Mongolia

01/12/2026 | Press release | Distributed by Public on 01/12/2026 22:34

Voluntary Blood Donation Event Organized at the University of internal affairs

Дотоод хэргийн их сургуулийн харьяа "Ахлагч" мэргэжлийн боловсролын сургууль, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран багш, алба хаагч, сонсогч, суралцагчдын дунд сайн дурын цус хандивлах үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, нийгмийн хариуцлагатай иргэнийг бий болгох зорилготой энэхүү үйл ажиллагаанд 100 гаруй багш, алба хаагч, сонсогч өөрийн сайн дурын үндсэн дээр оролцож, цусаа хандивлав. Нэг удаагийн цус хандивлах нь гурван хүнд амьдрал бэлэглэдэг бөгөөд сайн үйлс нь 300 хүний амь насыг аврахад бодит хувь нэмэр оруулсан гэдгээрээ онцлог байлаа. "Амьдрал бэлэглэх сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон энэхүү үйлс нь манай сургуулийн хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй бодит жишээ юм" хэмээн зохион байгуулагчид онцлов. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 12, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 13, 2026 at 04:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]