Ministry of Foreign Affairs of Mongolia

08/26/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 03:41

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ПАНАМ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХАВИЕР ЭДУАРДО МАРТИНЕЗ-АЧА БАСКЕЗТАЙ УТСААР ЯРИЛАА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Панам Усын Гадаад хэргийн сайд Хавиер Эдуардо Мартинез-Ача Баскезтай утсаар ярив.

Талууд бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулах нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болохыг онцолж, уг хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа, эдийн засаг болон олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, панамын тал Монгол Улсын уул уурхай, ялангуяа зэсийн салбар болон төмөр замын хөгжлийн туршлагыг сонирхож буйгаа илэрхийлэв.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 26, 2026 at 09:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]