Ministry of Foreign Affairs of Mongolia

08/31/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 01:16

ЧОНГВОН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Бүгд Найрамдах Солонгос улсын Сонгвон их сургуулийн төлөөлөл Налайх дүүрэгт айлчилж, дүүргийн төлөөлөлтэй хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт хийлээ.

Уулзалтад Сонгвон их сургуулийн Захиргаа, удирдлагын газрын дарга Жон Дэ Хүн, Сонгвон их сургуулийн Олон улсын боловсролын төвийн захирал, профессор Пак Жан Жин,

Сонгвон их сургуулийн Олон улсын боловсролын төвийн багийн ахлагч, инженерийн ухааны доктор Жо У Ги,

DK Global Logistics ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ким Дун Хёк,

DK Corporation ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шин Сын Хүн нарыг дүүргийн Менежер С.Ялалт, Налайх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр нар болон холбогдох албаны төлөөлөл хүлээн авч уулзав.

Сонгвон Их сургууль нь 1951 онд байгуулагдсан бөгөөд 25 төрлийн мэргэжлээр сургадаг байна. Мөн Аi буюу google-ээр хичээл ордог 3 томоохон сургуулийн нэг гэдгийг Захиргаа, удирдлагын газрын дарга Жон Дэ Хүн онцоллоо.

✅Уулзалтын үеэр хоёр тал Монгол суралцагчдад БНСУ-д чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон хэлний боловсролыг дэмжих, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 31, 2026 at 07:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]