Ministry of Foreign Affairs of Mongolia

06/12/2025 | Press release | Distributed by Public on 06/12/2025 18:30

793 employees and officers from 24 branches in 5 provinces of the Western Region underwent medical examinations

ОБЕГ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар "Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах" хөтөлбөрийг шинэчлэн батлуулж, 2025-2028 оныг хүртэл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулах ажлыг Баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын байгууллагын 24 салбар нэгжийн хүрээнд зохион байгууллаа.

Үзлэгийн багийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Ар талын 115 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Нүүр ам судлалын эмнэлэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар ажилласан.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх 12 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг оношлогоонд нийт 793 ажилтан, алба хаагчдыг хамруулж, тэргүүлэх чиглэлийн өвчлөлийг бууруулах урт болон богино хугацааны арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on June 12, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 13, 2025 at 00:30 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io