01/20/2026 | Press release | Distributed by Public on 01/20/2026 19:13
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан Төр, захиргааны барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулах удирдамжийн хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журам, баримт бичгийн шаардлагын хэрэгжилт, байгууллагын гал унтраах шуурхай төлөвлөгөө, түүний биелэлт болоод ажилтан, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчилд газар дээр нь болон байцаагчийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд арилгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.
Ингэснээр үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ. ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ