10/30/2025 | Press release | Archived content
Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын 2025 оны А/215 дугаар захирамжаар Баян-Агт сумын 1 дүгээр баг Хануй рашаанд "ХОЛБОО, МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ, ХҮЛЭЭН АВАХ СТАНЦ" зориулалттай 1 нэгж талбарыг дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ. Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас эхлэн цахимаар зохион байгуулна. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг ажлын өдрүүдэд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цаг хүртэл "Газрын цахим бирж" www.mle.mn вэб сайтаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайтаас авна уу. Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2.1. Дэнчин төлсөн баримт (8000 төгрөгийг MN490090 100040000967 Бу.Газрын дуудлага худалдааны орлого дансанд төлсөн баримт) 2.2. Оролцогчийн тэмдэгтийн хураамж (12,500 төгрөгийг 100040100941 дансанд тушаасан байх) 3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл 4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна. 5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт.