Ministry of Foreign Affairs of Mongolia

01/16/2026 | Press release | Distributed by Public on 01/16/2026 00:20

Үйл ажиллагааны тайлан

Санхүүгийн үйл ажиллагааны талаар: Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2025 онд санхүүгийн үйл ажиллагаанд улсын төсвөөс 1,670,598,8 мянган төгрөгийн санхүүжилт батлагдаж хуваарийн дагуу олгогдсон. Дотоод орлогын саналыг 4,000.0 мянган төгрөгөөр батлуулж гүйцэтгэл 38,799,7 мянган төгрөг буюу 100% биелүүлсэн. Нийт санхүүжилтийн 1,188,979,4 мян.төгрөг алба хаагчдын цалин хөлсний зардал, 95,849,0 төгрөгийн тогтмол зардал, 78660,0 төгрөгийн тэтгэвэрт гарсан алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжид зарцуулагдсан. Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны А/69 дугаар захирамжаар 10018,0 мянган төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлж цагдан хорих байр болон төлөөлөгчийн өрөөг засварласан.

Дорноговь аймгийн ГХУССЗ-ийн 2025 оны А/70 дугаар захирамжаар 19550,0 мянган төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлж цахим бугуйвч худалдан авсан. Архидан согтууруулахтай тэмцэх сангаас 1895,0 төгрөгийн багаж тоног төхөөрөмж үнэ төлбөргүй олгогдож данс бүртгэл тусгасан. Шилэн дансны хөтлөлтийн талаар: Шилэн дансны цахим хуудсанд 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийт 171 мэдээлэл оруулахаас 169 мэдээллийг хугацаандаа байршуулсан. 2 мэдээлэл хугацаа болоогүй хүлээгдэж байна.

Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 12 удаагийн 216132,6 мян.төгрөгийн орлого, 22 удаагийн 1772616,7 мян.төгрөгийн зарлага /дулааны төлбөр, тэтгэвэрт гарсан алба хаагчдын нэг удаагийн тэтгэмж, засвар, андуурсан санхүүжилтийн буцаалт/-ын гүйлгээ хийгдсэнийг шилэн дансанд бүрэн тусгасан. Өмч хөрөнгө ашиглалт хамгаалалтын талаар ТӨБЗГын 2025 оны 509, 824 дугаар тогтоолоор 1290,8 мян.төгрөгийн хөрөнгийг дахин үнэлж, 1631,0 төгрөгийн балансаас балансад шилжсэн, ШШГЕГ-с 35,932,7 төгрөгийн үнэ төлбөргүй шилжин ирж данс бүртгэлд бүрэн тусгасан.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд бүсчлэлийн тогтолцоо, бодлого сэдвээр 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийт бүрэлдэхүүнд мэдээлэл, сурталчилгаа хийсэн.

Тус газрын барилгын гадна талын зарим хэсэг газруудад өнгө сэргээх, будаг хийж ногоон байгууламжийн усалгаа хийж хөрсийг сэргээн мод бутны тэгшилгээ, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэн иргэд, олон нийтэд Төрийн үйлчилгээг хүртээмжтэй түргэн шуурхай үзүүлэх үүргийг нийт бие бүрэлдэхүүнд амаар болон бичгээр үүрэг, даалгавар болгон ажилласан. Төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор Дорноговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран ХУР-ДАН төхөөрөмжийг байгууллагын нэг цэгийн үйлчилгээний хэсэгт байршуулсан.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан "Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг"-т алба хаагчдыг хамруулж, иргэд олон нийтийг гарын авлагаар хангасан.

Тус газрын цагдан хорих байрны орчин нөхцөлийг сайруулахад дэмжлэг үзүүлж Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны А/68 захирамжаар 8,965,500 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. 3.Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 15.6 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн цагдан хорих байрны эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шинээр худалдан авсан. Үүнд: 1. Зүрхний автомат сэдээгч аппарат 1 ш, 2. Согтуурлыг хэмжигч багаж 1 ш, 3. Тэргэнцэр 1 ш, 4. Шарлагын хэт ягаан туяаны аппарат 1 ш, 5. Суурин даралтын аппарат 1 ш

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 16, 2026 at 06:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]