Ministry of Foreign Affairs of Mongolia

08/19/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 20:02

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээ болон шуурхай үүргийн биелэлттэй холбоотой тодруулга мэдээллийг авч, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:

1. Дэд бүтцийн байгууллагуудын 2026 оны IV улирал, 2027 онд хэрэгжүүлэх ажлын танилцуулга, мэдээлэл хийх хуваарь гаргах, зохион байгуулах

2. НЗДМХ, ДЗДМХ-ийн хэрэгжилт, шинэлэг ажил, тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга бэлтгэх

3. Татварын орлогыг жигд ханган биелүүлэх

4. Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх

5. Тохижилт, Гэрэлтүүлэг, ногоон байгууламж ОНӨААТҮГ-уудын түлш, шатахууны зарцуулалттай холбоотой асуудлыг судлан, холбогдох арга хэмжээг авч шийдвэрлүүлэх

6. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд:

а/ Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах;

б/ Багш, ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

в/ Гадаад багшийн орон тоо, цалин хангамжтай холбоотой асуудлыг судлан, шийдвэрлүүлэх

7. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах

8. Орчны цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах

9. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа бэлчээсэн иргэдэд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож, зөрчлийг таслан зогсоох

10. Онцгой байдлын алба хаагчдын "Нэгдсэн бэлтгэл, сургалтын төв"-ийн талаарх мэдээллийг танилцуулах

11. "Багахангай өндөрлөг"-ийн хогийн цэгийн хог хаягдлын татан авалтыг нэмэгдүүлж, ОО-ийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтмолжуулах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 19, 2026 at 02:02 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]